Анхан шатны шүүхийн 75 сул орон тоонд 113 хуульч өрсөлдөж байна


Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшсэн 113 хуульч энэ сарын 5-нд салбар эрх зүйн мэдлэг сорих шалгалт, 12:00 цагаас Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг сорих шалгалтаа өгч дууслаа. Үүгээр эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн 1 дүгээр ээлжийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусав. 2, 3 дугаар ээлж өнөөдөр, маргааш эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалтаа өгөх юм. 

Анхан шатны шүүхийн нийт 75 сул орон тоонд 203 нэр дэвшигч бүртгэжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталсан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *