Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран “Mongolia Photo week-2025” нэгдсэн үзэсгэлэнг 3 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус үзэсгэлэнг угтаж гэрэл зураг сонирхогчдын болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдааныг зохион байгуулах аж. Дээрх тэмцээнд оролцогчдын бүтээлийг 4-р сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авах юм. Уралдаанд оролцогч нь 2023-2025 онд авсан “Хөрөг”, “Аж амьдрал”, “Байгаль” сэдэвт багтах бүтээлүүдээ сонгон оролцох боломжтой.
“Mongolia Photo week-2025” үзэсгэлэн нь гэрэл зургийн салбарын цаашдын хөгжил, чиг хандлагыг тодорхойлох, залуу гэрэл зурагчдыг олон нийтэд таниулах, тэднийг дэмжих зорилготой гэдгээрээ онцлог.