Иран улсын дээд удирдагч Аятолла Али Хаменей АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Тегераны эсрэг аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх үүднээс Ираны зэвсэгт хүчинг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулаад байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Ираны албаны эх сурвалжийг эш татсан Ройтерс агентлагийн мэдээнд өөрийн агаарын орон зайг Ираны эсрэг АНУ-ын цохилтод ашиглуулах гэх зэргээр аливаа дэмжлэг үзүүлсэн тохиолдолд Ираны эсрэг дайсагнасан гэж үзэх болно гэсэн албан ёсны мэдэгдлийг хөрш зэргэлдээх ирак, Кувейт, АНЭУ, Катар, Турк болон Бахрейн улсуудад илгээсэн байна. Ираны эсрэг дайсагнасан үйлдэл гаргах тэдний хувьд ноцтой үр дагаварт хүргэх болно гэдгийг Ираны албаны эх сурвалж онцолжээ.
Ройтерс агентлаг мөн цөмийн гэрээний асуудлаар Иран улс АНУ-тай шууд яриа хэлэлцээ явуулахаас татгалзсан ч шууд бус яриа хэлэлцээг Оман улсын зуучлалаар үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг мэдээлсэн байна.
Өнгөрсөн сарын 7-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ираны дээд удирдагчид цөмийн асуудлаар яриа хэлэлцээ хийх саналыг анх явуулсан бол 3-р сарын 30-ны өдөр хэрвээ яриа хэлэлцээ амжилтгүй болвол хоёр долоо хоногийн дараа Иранд нэмэлт татвар ногдуулах амлалт өгч, мөн Ираны улсыг хэлэлцээ хийхээс бүрэн татгалзсан тохиолдолд тус улсыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлсэн юм.
Хариуд нь Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей Америкийн цэрэг халдан довтлох явдалд итгэлгүй байгаа ч Вашингтоны Иранд үймээн самуун дэгдээх гэсэн аливаа оролдлогыг эрс няцаах болно гэдгийг анхааруулсан билээ.