Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ажиллах хүчний хомсдолын талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “1990-2005 оны хооронд бага төрөлтийн үе гэж байсан. Энэ 15 жилийн хугацаа өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд ажиллах залуучуудын хомсдолыг үүсгэж байна.
Түүнээс биш 2000 гаруй залуу гадагшаа гараад, 130 мянга нь гадаадад ажиллаж, 60-70 мянга нь гадаад оронд суралцаж байгаагаас хомсдолд орлоо гэж ойлгож болохгүй” гэв.