УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт хариуцлага тооцох уу?


УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан энэ лхагва гарагт товлогджээ. Хуралдаанаар намрын чуулганы хугацаанд 40 цагаас дээш удаа тасалсан УИХ-ын гишүүн Х.Баттулгад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээс гадна УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж, асуудлыг хэлэлцэх тухай мэдээлэл байна.

Тодруулбал, Х.Баттулгад урьдчилсан байдлаар гурван сарын цалингаас нь тус бүр 20 хувийг хасахаар яригдаж байгаа бол УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг цахим орчинд бусдыг гутаан доромжилсон, ёс бус үг хэллэг ашигласан гэдэг агуулгаар хариуцлага тооцож магадгүй байгаа юм. Түүний хувьд намрын чуулганаар сануулга авч байсан түүх бий. Харин удалгүй дахин ёс зүй дэгийн байнгын хорооны хурлын сэдэв болж байна. Гэхдээ энэ удаа М.Нарантуяа-Нара гишүүнд ямар хариуцлага тооцох нь тодорхой биш байгаа юм. Хуульд олгосон боломжоор УИХ-ын гишүүнд Ёс зүй дэгийн байнгын хорооноос хариуцлага тооцохдоо сануулга өгөх, цалингийн 20 хувиар торгох эсвэл уучлал гуйлгах зэрэг багтжээ.

,

2 responses to “УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт хариуцлага тооцох уу?”

  1. Жагсаалт дэмий юм байнаа.сэтгэцийн эмгэгтэй улс орж ирэх юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *