Шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэрчийг албадан ирүүлэхээр болов


Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 4 дүгээр сарын 4-нл нийслэлийн Прокурорын газраас Ц.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Б.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн хэргийг хэлэлцлээ. Урьд нь шүүх хуралдаанд оролцвол зохих хоёр улсын яллагч, нэр бүхий шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчид, гэрч, шинжээч нарыг оролцуулан шүүх хуралдааныг товлосон боловч улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар, шинжээч, гэрч нар хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч өөр өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгч хэргийн материалтай танилцана гэсэн үндэслэлүүдээр шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон аж.

Тус шүүхээс Т.Б, Ц.М, Б.Ө нарт холбогдох хэргийн шүүх хурлыг 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагт товлосон боловч шүүх хуралдаанд оролцвол зохих этгээд болох шинжээч эмч Ё.Д эрүүл мэндийн шалтгаантайгаар хүрэлцэн ирээгүй, гэрч Х.М хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй аж.
Т.Б-ын өмгөөлөгч нар шинжээчийг шүүх хуралд заавал оролцуулах шаардлагатай гэсэн, Ц.М-ын өмгөөлөгчөөс гэрч Х.М-ыг мөн шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир гэрчийг албадан ирүүлэх шийдвэр гаргуулахаар тус тус хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ.

Гэрч Х.М шүүхэд хүрэлцэн ирж, хуралдааны тов мэдсэн атлаа шүүхээс товлосон өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар түүнийг албадан ирүүлэх үндэслэл тогтоогдсон байна.

Шүүх хурлыг 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдаанд гэрч Х.М-ыг шүүхэд албадан ирүүлэхийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалгажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *