Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь /3558/ нь нийслэлд бүртгэгджээ.
Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь /1651/-ийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.
ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД:
- Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
- Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах
- Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор боох.