Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд БГД-ийн нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхэлжээ.
Ингэхдээ эхний ээлжинд удаан хугацаагаар ажиллаагүй, шинээр байршуулсан болон эзэн тодорхойгүй, үйл ажиллагаа явуулдаггүй ТҮЦ-үүдийг эхний ээлжид нүүлгэж байна.
Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан нийт 289 ТҮЦ байгаагаас 44 ТҮЦ нь удаан хугацаагаар ажиллаагүй, шинээр байршуулсан болон эзэн тодорхойгүй гэнэ.