НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар өнөөдөр хуралдана


НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 4-р сарын 8-ны өдөр Украины асуудлаар чуулж хуралдахаар болсон байна.

Энэхүү хуралдааныг барууны улс орнуудын хүсэлтээр зохион байгуулахаар болсон талаар НҮБ-д суух ОХУ-ын байнгын төлөөлөгчийн албанаас мэдээлжээ.

Тодруулбал, Украины Кривой Рог хотод зохиогдож байсан Украины цэргийн коммандлагчид болон барууны цэргийн мэргэжилтнүүдийн уулзалтын үеэр Оросын талаас агаарын цохилт үзүүлсэн асуудлаар уулзалт хуралдаан явуулах хүсэлтийг барууны их гүрнүүдийн зүгээс тавьсан байна.

Энэ сарын 4-ний өдөр Кривой Рог хотод зохиогдож байсан тус уулзалтын үеэр Оросын талаас үзүүлсэн цохилтод Украин болон бусад улс орны нийт 85 цэргийн албан тушаалтнууд амь үрэгдсэн талаар ОХУ-ын батлан хамгаалах яамны зүгээс мэдэгдсэн байна. 

Дээрх асуудалтай холбогдуулан зохион байгуулахаар болоод буй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан Нью-Йоркийн цагаар мягмар гарагийн өглөөний 10:00 цаг буюу Улаанбаатарын цагаар оройны 22:00 цагт эхлэх болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *