Нийслэлийн Баянзүрх дүүргийн товчооны замд өчигдөр 12 настай хүүхэд гарцаар гарч байхдаа машинд мөргүүлж, хүнд гэмтсэн. Уг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа тухай мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн байна.
Осол гарсан тус замын тэр гарцан дээр өмнө нь 2-3 хүүхэд зам тээврийн осолд өртөж байжээ. Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчих, тэр дундаа явган хүний гарц ойртох үед хурдаа сааруулж байхыг захиж байна. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор эцэг, эхчүүдийг хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг мөн анхаарууллаа.