Монгол Улс IT компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх бодлого баримтлах гэнэ. Энэ хүрээнд УИХ-аас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, салбарын бодлого, шийдвэрийг боловсруулах зорилго бүхий Үндэсний зөвлөл байгуулсан юм. Тус Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдаж байгаа бол дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, нарийн бичгийн даргаар Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал О.Золзаяа нар ажиллаж байна. Түүнчлэн хувийн хэвшлийн болон их, дээд сургуулиудын төлөөлөл Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй.
Энэхүү бодлого, дэмжлэг нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг тэлж, инновац, өндөр технологийг хөгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн төлөвлөж байна.