Бүх сумандаа малчдын зөвлөгөөн хийхээр болжээ


20.081 малчин өрх, 5.1 сая малтай Хөвсгөл аймгийн ЗДТГ, ХХААГ бүх сумандаа энэ сарын 13-21-ний өдрүүдэд ХХААХҮЯ, ХААИС-тай хамтран сургалт-зөвлөгөөн зохион байгуулна.

Малын ашиг шимийг хэрхэн нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг яаж өсгөх, бэлчээрээ зөв ашиглах, малын үржлийг оновчтой зохион байгуулах талаар энэ үеэр малчидтай шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан ярилцана.

Мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлогыг малчдад таниулж, хоршооны малчдын давуу тал, хамтын хөдөлмөрийн үр шимийн талаар ХХААХҮЯ мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.

Уг зөвлөгөөнөөр малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, бодлого шийдвэртээ тусгахаа тус аймгийн засаг даргын орлогч Ц.Гансүх мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *