“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ сарын 18-наас үзэгчдэд толилуулах эл киноны дууг “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ.
Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэсэн “Халуун бороо” уран сайхны киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, найруулсан байна. Гол дүрийг Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМ-С буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх нар бүтээжээ. Бусад дүрд Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Батмэнд, Н.Цэнд-Аюуш, Э.Ууганболор, Б.Хосбаяр нар тогложээ.