Г.Эрдэнэбат: Улстөрчид гэмт хэргийн тухай яриад байна гэдэг бол прокурорт улс төрийн нөлөө орж байгаагийн илрэл


УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатаас УЕП-ыг улираан томилох асуудлаар байр суурийг нь тодрууллаа.

-УЕП-ыг улираан томилох асуудлыг та юу гэж харж байна вэ? Хууль эрх зүй талаасаа зөрчил үүсэхгүй юү?

-Хуульд Ерөнхийлөгчийг 6 жилд 1 удаа томилно гэж зааснаас биш Ерөнхийлөгчийн санал болгох прокурорыг улираан томилж болохгүй гэсэн агуулга байхгүй. Тэгэхээр болохгүй гэж харшлах зүйл байхгүй.

-Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Хууль зүйн хувьд зөрчилдөөд байх зүйл байхгүй.

-Прокурор ажиллах орчин, хууль сайн биш учраас прокурор сайн ажиллах нөхцөл байхгүй гэсэн утгатай байр суурь гарч байна. Хууль эрх зүйн орчин тийм таагүй байгаа юм уу?

-Шүүх рүү байнга л улстөрчид дайрдаг. Шалтгаан нь нөлөөлж болохгүй байгаатай нь холбоотой. Прокурор руу тэр бүр дайрахгүй байна. Тэгэхээр нөлөөлж болоод байна гэсэн үг байх. Тиймээс прокурорын хараат бус байдлыг хангаж байж бид ажлын шаардлага тавих утгагүй.

-Таныг прокурор байх үед улстөрчид нөлөөлөх оролдлого гарч байсан уу?

-Сүүлийн үед улстөрчид прокурорт нөлөөлөх оролдлого ихэссэн гэж харж байна. Улстөрчид байнга хэрэг ярьдаг болчихлоо шүү дээ. Хэргийн тухай улстөрчид яаж мэдээд байгаа юм? Хэргийг хэрхэн шийдэх тухай улстөрчид яриад байна аа гэдэг чинь улс төрийн нөлөө байгаагийн тод жишээ шүү дээ.

-Байр сууриа илэрхийлсэнд баярлалаа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *