ДХИС-ийн захирал П.Батбаатарыг чөлөөлж, О.Зоригтыг томилжээ


Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тушаал гаргаж, Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн захирал, бригадын генерал Пүрэвдоржийн Батбаатарыг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг чөлөөлнө гэдгээ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мэдэгдсэн аж.
ДХИС-ийн захирлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд ХЗДХЯ-ны ОХУ дахь байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, өмнө нь нийслэлийн Цагдаагийн газрын даргын албан тушаал хашиж байсан, хурандаа Очирхуягийн Зоригтыг томилжээ.

О.Зоригт ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч-эрхзүйч мэргэжлээр, тус академийн 1 дүгээр факультетийг цагдаагийн байгууллагын удирдлагын менежер-мэргэжилтэн, 3 дугаар факультетийг дээд сургуулийн багш мэргэшлээр тус тус дүүргэж, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал:

  • 1991-1995 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэст төлөөлөгч
  • 1995-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтэст ахлах байцаагч
  • 2004-2005 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч
  • 2005-2006 онд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх хэлтсийн дарга
  • 2006-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга
  • 2008 онд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  • 2008-2009 онд Цагдаагийн академийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч
  • 2011-2012 онд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга
  • 2015-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газарт эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 2017-2018 онд ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга
  • 2018-2020 онд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга
  • 2020 онд Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 2020-2022 онд Дотоод хэргийн их сургуулийн дэд захирал
  • 2022-2023 онд Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал
  • 2023 оноос ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны зөвлөх



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *