Засгийн газар хөдөө хуралдах шийдвэрээ цуцаллаа


Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын хангагдаж хуралдааны тов гарсан байна. Энэ сарын 14-нд хангайн бүсийн хурал болно.  Хангайн бүсийн зөвлөлийн хуралдааныг Архангай, говийн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорноговь, хойд бүсийн зөвлөлийн хуралдааныг Булган, зүүн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорнод, төвийн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дархан-Уул аймагт, Улаанбаатарын бүсийн зөвлөлийн хуралдааныг нийслэлд энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Бүсүүдийн хуралдаан орон тухайн бүс нутагтаа өрнөж байгаатай холбоотойгоор засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаа хөдөө орон нутагт хийх төлөвлөгөөгөө цуцалжээ. Засгийн газрын хуралдаан Лхагва гараг бүрд Улаанбаатарт болж байх аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *