Н.Алтанхуяг: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагаатгасан байхад тэднийг ялласан прокурор тушаал дэвшсэн шүү дээ


УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор УЕП Б.Жаргалсайханыг үргэлжлүүлэн томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Байнгын хорооны гишүүдийн зүгээс улс төрийн нөлөөлөл, өөрийн итгэл үнэмшил зэрэг олон чиглэлээр асуулт асууж хариулт авч байна. Б.Жаргалсайханы хувьд прокурорууд өөрсдийн итгэл үнэмшлээр ажилладаг гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зүгээс:

-Прокурорын байгууллага их чухал үүрэгтэй байгууллага юм билээ. Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын үед Улсын Дээд шүүх, УЕП, АТГ-ын дарга нарыг өөрсдийн хүнээр тавиад ёстой 1 алж өгсөн. Харин Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын үед энэ нөхцөл байдал арай дэндлээ, хонгил ер нь хэцүү юм байна гээд 3 мэргэжлийн хүн гаргаж тавьсны 1 нь энэ Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа. Энэ хоёрыг буцааж оруулж ирж байгаа юм байна. Хүнээс хамаардаг тэр дундаа улс төрчид гэж солиотой галзуу юмнуудаас хамаардаг юм ч энэ прокурорын байгууллагад байгаа. Би ер нь улс төрч томилж байгаа цагт улс төрийн нөлөөлөл орохгүй байна гэж байхгүй юм байна гэж харж байгаа. Б.Жаргалсайхан гуайг гайгүй майгүй гээд улсууд юм яриад байна лээ би сонссон. Гэхдээ 80 хүний хэргийг багцалж оруулж ирнэ гэдэг Монголын түүхэнд байгаагүй явдал шүү. Хөгжлийн банкны хэрэгт. Хөгжлийн банкны хэрэг байсан байж болно. Гэхдээ хэрэг хэргээр нь салгаад явуулахгүй 3 сар гаруй 80 хүнийг театрт тоглуулаад. 40 хүн нь цагаадаад явсан. Улс төрийн нөлөөлөл танаас салахгүй л байна даа хөөрхий гэж бодож байна. Энэ босоо тогтолцоо гэдэг зүйл бидэнд их л хортой нөлөөлж байгаа юм. Даргаар томилуулсан хүн хуульд биш даргадаа үйлчилэхээс аргагүй. Хорих газруудад хүртэл ял эдлүүлэх ёстой юмыг магадлангаар гаргачихсан тохиолдол байна. Ерөөсөө үзэмжээр ханддаг. Хөгжлийн банкны Мөнхбат гээд залууг өчнөөн тамлаж байна. 2,8 жилээр таслагдаад 1,4 жил болоод гараад ирэх юмыг бараг 2 жил суулгачихлаа. Ийм ийм юмыг та нар л ажигладаггүй болохоор над шиг хонгилоор нь явсан хүмүүс хараад харамсаад явдаг даа. Танаас би асуулт асуухгүй. Үг хэлье. Баахан нөхдүүд танд хайр зарлаад сунгая гэж байна. Болно. Гэхдээ юм хийгээрэй. Энэ Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг хэрэгт хийсэн тэгээд цагаадчхаад байхад энэ хэргийг хариуцаж байсан Б.Батжаргал прокурор нь Өмнөговийн ерөнхий прокурор болоод явчихдаг юм бол? Та хариулаад хэрэггүй биз. Ухаад яривал, Монголын нийгмийг шударга болгоё гэж харвал яривал ярих зүйл их бий. Гэхдээ би прокурорын байгууллагад 100 хувь улс төрийн нөлөө бий гэж хэлээгүй шүү гэв.

Өнөөдөр орой 18.00 цаг хүртэл хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хурлаас УЕП-т Б.Жаргалсайханыг улираан томилохыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Байнгын хорооны шийдвэрийг маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж томилгоог баталгаажуулах юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *