ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Төгрөг нуурын ордын талаар мэдээлэл хүргэнэ” гэж цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Төгрөг нуурын ордтой холбоотой мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Тодруулж хэлбэл Төгрөг нуурын ордыг гадаадын иргэдэд 250 сая доллароор зарсан асуудалд тав дахь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг холбоотой хэмээгээд ,өөрийн хутгасан асуудлаа өөрөө шийдэх 7 хоногийн хугацаа өгч буйгаа мэдэгдсэн юм. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх 7 хоног өнөөдөр дуусаж байна. Энэ ч үүднээс тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийнэ гэж мэдэгджээ.
Н.Учрал: Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Төгрөг нуурын ордын талаар мэдээлэл хүргэнэ
