Н.Учрал: Оффшороос оффшорт нуун далдалсан схем байлаа гээд олж илрүүлж чаддаг болсон шүү гэдгийг энэ баримтууд нотлон харуулна


ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр хэвлэлд гарсан мэдээллээр “Х.Баттулга “Төгрөг нуур”-ын орд надтай хамааралтай бол 100 хувь буцааж аваарай гэсэн үгэндээ эзэн болоорой. Та нотол гэсэн. Би нотолж байна. Надад хөдөлшгүй нотлох баримтууд байна. Албан ёсны баталгаатай эх сурвалжууд байна. Мөн санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг.

Энэ материал дунд 2006 онд Х.Баттулга 90 хувийг, 10 хувийг Я.Батсүх эзэмшиж хамтран үүсгэн байгуулсан “Камикс” компани “Төгрөг нуур энержи” компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт байна.

Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая доллароор зарсныг Хонгконг-т хөрөнгийн биржийн бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий лимитэд компанийн Хонгконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримт мэдээлэл энэ хайрцагт буй. Мөн энэ 507 баримт дотор Х.Баттулга сайд байхдаа өөрийнхөө компанитай буюу өөрөө, өөртэйгөө гэрээ байгуулсныг харж болно” гэж мэдэгдлээ.

Энэ бүх баримт нотолгоонд үндэслээд засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төгрөг нуур” ордод 4 тусгай зөвшөөрөл эзэмшигч Төгрөг нуур энержи компанийн хувьцаа эзэмшигч “Камикс” компани нь татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан,залилсан, авлига ашиг сонирхлын зөрчил үүссэн бөгөөд бусад гэмт хэрэг зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлаар Монгол Улсын Ерөнхий Прокурор, авлигатай тэмцэх газарт эдгээр материалуудыг ЗГХЭГ-ын даргын хувиар хүргүүлж байна гэж мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *