Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд УЕП-оор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг УИХ-д ирүүлжээ. Түүний саналыг өнөөдөр намын бүлгүүд хэлэлцэж шийдвэрээ гаргасны дараа энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооны хурал товлогдоод байна.
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж Ерөнхийлөгчийн саналыг дэмжжээ. Хуралд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар оролцсон байна.
УЕП-оор Б.Жаргалсайханыг улираан томилох төрийн тэргүүний саналыг АН-ын бүлэг хуралдаж хэлэлцэхээр хурлын тов зарлагдаад байгаа юм.