Экспортын орлого өсөхөд зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт нөлөөлжээ


Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногынхоос  237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөнийг экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурлын үеэр танилцууллаа.

“Экспортын орлого өсөхөд зэсийн баяжмал 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн. Мөн гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр байгаа гэнэ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд “Экспортоо 442.5 сая ам.доллароор нэмж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судалж,  орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *