Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 1 л хүн тэнцлээ


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 244, 255, 2025 оны 02, 06 дугаар тогтоолоор эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 63 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Үүнд нийт 119 нэр дэвшигч бүртгүүлж, 115 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өглөө. Тэднээс 3 ээлжээр шалгалт авчээ. Өчигдөр (2025.04.08) 3 дугаар ээлж эрх зүйн баримт бичиг боловсруулах, хэл, найруулан бичих чадварын шалгалтаа өгөв. Үүгээр эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууслаа. 

Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой. Үүнээс 50 ба түүнээс дээш оноо авбал уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно. Нэр дэвшигчдээс Ж.Чимэддулам гэх 1 л хүн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50.77 оноо авч, тэнцсэн байна. 119 хүнээс тэр ганцаараа мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй боллоо. Хэрвээ тэр энэ шалгалтад унавал эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 63 орон тоо сул үлдэх нь. Тэнцсэн ч 62 шүүгч дутах нь.

 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *