Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ


Нийслэлийн засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 28 ТҮЦ-ийг нүүлгэж, орчны бохирдлыг цэвэрлэлээ.

Тодруулбал,

  • 4-р хороо, П.Жасрайн гудамж, 2-р байрны зүүн талд байрлах – 1;
  • 6-р хороо, 14А байрны баруун талд – 1;
  • 6-р хороо, “Gem mall” худалдааны төвийн зүүн талд автобусны буудал – 1;
  • 8-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө, Вэст супермаркетын ард талд – 1;
  • 13-р хороо, Хасбаатарын гудамж, Дархан нэхий – 1;
  • 13-р хороо, Ард аюушийн гудамж, Хишиг төвийн урд – 1;
  • 15-р хороо, “Байгаль эх” цогцолборын талбайд – 1;
  • 18-р хороо, Сентоза автобусны зам дагуу – 16;
  • 19-р хороо, 61-р байрны баруун талд – 2;
  • 30-р хороо, Энхтайваны өргөө чөлөө, АШУҮИС-ийн зүүн талд – 1;
  • 31-р хороо, ГССҮТ-ийн хойд талд байрлах, Монос эмийн сангийн баруун талд – 2 ТҮЦ-ийг нүүлгээд байна.

Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 289 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийг нүүлгэх, орчны бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *