1072 хувьцааны ногдол ашиг болох 93 мянган төгрөгийг маргаашаас иргэдийн дансанд шилжүүлнэ


Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулж байна.

Тэрээр “Компанийн хуульд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ санхүүгийн жил эхэлсний дараа ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргадаг. Үүний дагуу иргэдэд хоёр удаа ногдол ашгийг олгосон байгаа. 2024 оны ногдол ашгийн сүүлийн олголтыг дөрөвдүгээр сард шилжүүлэхээр төлөвлөсний дагуу 1072 хувьцаатай нэг иргэнд татварын дараах дүнгээр 93499 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү И-Монголиа системээр ногдол ашгаа хэрхэн авах талаар санал асуулгыг явуулсан. Энэ санал өнөөдрийг дуустал үргэлжилнэ. Ийнхүү маргааш өглөөнөөс эхлээд 1072 хувьцааны үлдэгдэл ногдол ашгийг иргэдэд хуваарилах ажлыг ТУЗ шийдвэрлэсний дагуу хэрэгжүүлнэ” гэлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *