УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг УИХ дэмжлээ


Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд улируулан томилох саналыг оруулж ирсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж гишүүдийн олонх буюу 85 гишүүн дэмжлээ. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн тул Монгол Улсын ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлнэ.

Ингэснээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан улираан томилогдох болж байна. Түүний хувьд 2019 онд Улсын ерөнхий прокурор томилогдон ажилласан. Цаашид дахин 6 жил Улсын ерөнхий прокурорыг үүргийг гүйцэтгэх эрхтэй болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Прокурорын манлайллаар ажил хийх цаг болсон. Прокурорууд яллах үйл ажиллагааг шүүх дээр явуулах ёстой. Гэтэл мөрдөх байгууллага чинь шүүх дээр ажилладаг биш хэвлэл дээр ажилладаг байгууллага болж хувирлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, “Ерөнхийлөгч нүдээ олсон хүнийг санал болгож байгаа гэж харлаа. Хоёр гурван санал байна. Сүүлийн үед ээж маань загнаад байгаа. “Та нар чинь шударга ёсыг тогтооно гээд л, хувийн хэвшил татварт нугаслууллаа” гээд байгаа. “Төгрөг нуурын орд”-оор гурав, дөрвөн оффшороор дамжуулаад мөнгө угаасан байж болзошгүй үйлдэл сонсогдоод байгаа. УЕП бусад орноос мэдээлэл авах боломжтой. Үнэн зөвийг нь шалгаад, тогтоогоод өгөөч ээ.

УЕП Б.Жаргалсайхан, Олон улсын тэр тусмаа прокурорын байгууллага ижил байгууллагуудтайгаа харилцаа холбоотой ажилладаг. БНХАУ-ын прокурорын байгууллагатай хамгийн ойр ажилладаг. Прокуроруудаа сургадаг. Наймдугаар сар БНХАУ-ын Ерөнхий прокурор айлчилна. Олон улсын харилцааны чиглэлд нэлээн ахиц гарна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Жаргалсайхан прокурорт амжилт хүсье. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн баялагтаа эзэн Монгол, Ерөнхий сайдын эхлүүлсэн 5ш ажиллагаа үр дүнд хүрсэн гэж бодож байна. АТГ-ын дарга, прокурорын удирдлагуудын үүрэг өндөр байсан гэж бодож байгаа. Шударга ёсны өлсгөлөн ходоодны өлсгөлөнгөөс илүү харгис байдаг юм гэсэн. Ард иргэд шударга ёсыг л хүсээд байгаа юм. Капитал банканд алдсан Нийгмийн даатгалын сангийн 156 орчим тэрбум төгрөгийн өр барагдуулах ажил бий.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Амаргүй байгаа. Өшөө ч амаргүй болох байх. Амаргүй, амаргүй гэсээр амаргүй болгож байна л даа. Энэ ард түмний амьдралыг. Хамгийн амаргүй нь монголын ард түмний нуруун дээр байгаа. Улсын төсөв нэмэгдэж, аж ахуй нэгжүүд үүд хаалгаа хааж, “Авлига хороолол” сүндэрлэж байгаа нөхцөл байдлыг харахад. Таниас хүлээлт их байна. Уг нь МАН ялсан юм байгаа юм. Хуулиас гадуур дархлагдсан хулгайчууд байгаад л баян ядуугаасаа илүү дургүйцээд байгаа.

УИХ-ын энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой гээд гишүүд ярьж байна. Өмнөх парламентын 76 гишүүний тал нь гэмт хэрэгтнүүд шүү та нар гэж байсан. Энэ танхимд яллагдагчаар татагдаж байсан, татагдсан хэчнээн хүн байна вэ”

УЕП Б.Жаргалсайхан, “Яллагдагчаар татагдсан хүмүүс байгаа. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2.2 дахь зүйл шүүгч, прокурор, мөрдөгч хүний гэм бурууг шийдээгүй байхад буруутай гэж нийтэд зарлахыг хориглодог. Тийм учраас тодорхой тоо хэлэх боломжгүй” хэмээн хариуллаа.

Мөн энэ үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллана. Ажиллаж байгаа гэдгээ онцоллоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *