Дархан-Уул аймгийн зах худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулжээ. Хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Стандарт, хэмжил зүйн газар, Мал Эмнэлгийн Ерөнхий газар, Ургамал хорио цээрийн болон Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн төлөөллүүд багтаж байна.
Хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн зах худалдааны төвүүдэд ажиллаж, иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, дотоодын болон импортын жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл байгаа эсэхэд лабораторийн шинжилгээ хийж ажиллаж байгаа юм.
Дархан-Уул аймгийн нийт газар нутгийн 70 гаруй хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар байдаг учраас хамтарсан хяналт шалгалтын баг газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудын агуулах, зоорьт шалгалт хийн, энэ онд тариалах үрээс дээж аван, лабораторийн шинжилгээ хийж, пестицидийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгаж байгаа аж.