УИХ хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс сэргийлэх бүлэг байгууллаа


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх дэмжих бүлэг байгуулагджээ. Хүүхдүүд осолд өртөж байгаа тохиолдлыг эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар бууруулах зорилготой тус бүлгийг 38 гишүүн дэмжиж байгаа гэнэ.

2018-2023 онд зам, тээврийн 108 мянган осол бүртгэгджээ. Үүнээс болж 1298 хүн нас барсны 260 нь хүүхэд байжээ. 2024 онд зам, тээврийн осол улам нэмэгдэж, ганцхан жилийн дотор 60 гаруй хүүхэд зам, тээврийн ослоос болж эндсэн харамсалтай мэдээлэл байгаа юм.

БНСУ-д 1990-ээд онд зам, тээврийн ослоор жилдээ 1500 орчим хүүхэд энддэг байсан аж. Хууль, эрх зүйн орчныг сайжруулснаар ослын тоо эрс буурч, ноднин Солонгост зам, тээврийн ослоор 14 хүүхэд эндсэн байна. БНСУ-ын энэ туршлагаас судалж, зам, тээврийн ослоос хүүхэд багачуудаа хамгаалах чиглэлээр ажиллах юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *