Өмнөговь аймагт 3 дахь удаагаа зохион байгуулж буй “The DZ Baja-250” мотоциклийн уралдаан Булган сумын нутаг Молцог элсэнд боллоо. 2 ангиллаар зохион байгуулсан энэ тэмцээнд мото спортын зэрэг цолтой 12, Австрали улсаас 2, шинэ залуу тамирчид нийт 60 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар “Даланзадгад-Элс” мотоциклийн холбоо ажилласан бол Өмнөговь аймаг ивээн тэтгэн хамтран зохион байгууллаа.
Pro ангилалд 25, Junior ангилалд 32 тамирчин уралдав.

Pro ангилалд:
- Тэргүүн байр ОУХМ П.Төрбат,
- Дэд байр мото спортын мастер Б.Мэндбилэг,
- Гутгаар байр мото спортын 1-р зэрэгт Н.Ууганбаатар,
- Шагналт 4-р байр мото спортын 3-р зэрэгт Б.Хангайбазар,
- Шагналт 5-р байр Б.Батхишиг
Junior ангилалд:
- Тэргүүн байр Д.Буянтөгс,
- Дэд байр Д.Хашчулуун,
- Гутгаар байр Г.Сумьяабазар,
- Шагналт 4-р байр Гантогтох,
- Шагналт 5-р байр Б.Анхбаяр
