Шүүхийн ерөнхий зөвлөл иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нийт 43 нэр дэвшигч бүртгүүлснээс 41 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өглөө. Нэр дэвшигчид өчигдөр (2025.04.10) салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын 25 онооны шалгалт болон салбар эрх зүйн мэдлэг сорилын 15 онооны шалгалтаа өгөв. Үүгээр иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууслаа.
Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой. Үүнээс 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно. Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс 16 нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн байна.