Он гарснаас хойш гал түймрийн улмаас 7 хүн амиа алджээ


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 72 цагийн хугацаанд шар өвс шатсан 25 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр ихсэх хандлагатай байна. Он гарсаар энэ төрлийн 767 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 88.8 тэрбумын өмч хөрөнгийг хамгаалсан. Харамсалтай нь гал түймрийн улмаас дөрвөн том хүн, гурван хүүхэд, нийт 7 хүний амь эрсэдсэн” гэж ярилаа..

Гал түймрийн шалтгаан нөхцөлийг судалж үзвэл:

  • 45 хувь нь ил галаас,
  • 29 хувь нь цахилгаан ашиглалтын угсралтыг буруу зөрчсөнөөс,
  • 17.6 хувь нь яндангийн цоонолтоос болж гарсан байна.

Гал түймрийн дуудлага мэдээллийг авч үзвэл:

  • гэр хороололд буюу амины орон сууцанд 244 удаа буюу 31.8 хувь,
  • монгол гэр 44 буюу 5.7 хувь,
  • нийтийн орон сууц 47 буюу нийт гал түймрийн 6.1 хувь,
  • тээврийн хэрэгсэл 5.9 хувийг эзэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *