Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 495 болсныг ХӨСҮТ-ээс мэдээллээ.10-14 насныхан зонхилон халдвар авч байгааг мөн анхаарууллаа. Батлагдсан 495 тохиолдлын хавьтлын тоо 10346-д хүрсэн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.