Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан ажлаа тайлагнаж байна. Тэрээр Эрдэнэт ордод үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт үйлдвэрээс бусад 3 компанийн үйл ажиллагаанд судалгаа явуулж байгаа гэнэ. Эрдэнэтийн ордод Эрдмин, Ачит ихт, Зэс эрдэнийн хувь зэрэг 3 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх компаниудын хувьцааны 51 хувийг төрд авах үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Эрдмин компани 1997 онд байгуулагдсан бол Зэс эрдэнийн хувь компани 2010 онд харин Ачит ихт компани 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн юм байна.
Ж.Батзандан: Ачит ихт, Эрдмин, Зэс эрдэнийн хувь компаниудын 51 хувийг төр авах ёстой
