Ипотекийн зээлийн журмыг энэ сарын 20-ны дотор шинэчилнэ


Ипотекийн зээл жилд 400-500 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд олгогдож ирсэн. Дахин 500 гаруй тэрбумыг нэмж нэг их наяд төгрөг болгож ипотекийн зээл олголтын хүртээмжийг нэмж гэж албаны хүмүүс мэдэгдээд байгаа. Үүнтэй холбоотойгоор тус зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн оочир нэмэгдсээр одоо арилжааны банкнуудад ипотекийн зээлд хамрагдахаар өргөдөл өгсөн хүмүүсийн тоо 20 мянга даваад байна. Хуучин 24-36 сар оочирлодог байсан бол одоо ипотект хамрагдах иргэд 48 сар хүртэлх хугацаанд оочирлодог болсон. Цаашид албаныхан ипотекийн зээлд зарцуулах 1-1.2 их наяд төгрөгийг зорилтот хүмүүст хүргэхээр судалж байгаагаа мэдээлсэн. Ипотект хамруулах иргэдийг анх удаа орон сууц худалдан авч байгаа болоод 35-аас доош насных байна зэргээр журмыг нарийвчилна гэж мэдэгдэж байгаа ч журмаа эцэслэн танилцуулаагүй байна. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зүгээс журмыг 4-р сарын 20-ны дотор эцэслэнэ гэж мэдэгдсэн.


2 responses to “Ипотекийн зээлийн журмыг энэ сарын 20-ны дотор шинэчилнэ”

  1. Эрхэлж байгаа ажил төрөлөөс хамаарч Эхнэр нь ипотекээр байр авж нөхөр бас ахиад ипотекээр авж нэг гэр бүл 2,3 байр авж байналдаа нэг талдаа чадаж байга юманд арга алга.гэхдээ 1илүү байр нь өндөр түрээсийн байр л болоод байна..Мөрөөдөл нь болоод зүтгээд байдаг хүмүүс байгаа шүү тэр хүмүүст ямар боломж олгохоор байган бэ хэдэн тоо яриал байхымдаа нээрээ

  2. 35 nas gene shu. Uridchilgaa beldseer, usuud bgaa bairnii uniig guitselgyi 35 nas ungurchluu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *