Нийтийн өргөдлийн системд нийслэлийн авто машины татварыг бууруулах хүсэлт гаргажээ


Өнөөдөр намын бүлгүүд хуралдаж энэ 7 хоногийн байнгын хороо чуулганаар хэлэлцэгдэх асуудалд намынхаа бүлгийн баримтлах байр суурийг нэгтгэдэг. Тэгвэл энэ 7 хоногт хэд хэдэн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хурал болох тов гараад байна. Тухайлбал Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хурлаар Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэх бол Инновац цахим бодлогын байнгын хороогоор гадаадад байгаа иргэдийг И-Монголиа системд хэрхэн бүртгүүлж төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, цаашлаад сонгуульд оролцуулах боломжийн талаар хуралдах юм. Харин пүрэв баасан гаригт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар зээлийн мэдээллийн тухай хууль болоод шүүхийн тухай хууль, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлууд багтаж байгаа юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *