Улаанбаатарын 168 мянган сурагч, 7844 багш дүүрэг хооронд явдаг


Засгийн газрын Шуурхай штабын хуралд Боловсролын сайд П.Наранбаяр “ЕБС-ийн сурагчдын зорчилт хөдөлгөөн”, “Хотхоны бага сургуулийн талаарх танилцуулга” илтгэл тавьж хэлэлцүүллээ. Өнөөдрийн байдлаар дүүрэг хороо хооронд 168 мянган суралцагч, 7.844 багш зорчиж, хичээл сургуульдаа явж байна. Эдгээр сурагчдын 90 гаруй мянга нь хотын төвийн сургуулиуд руу зорчдог гэсэн судалгаа гарчээ.

Энэхүү асуудлыг шийдэхийн тулд гэр хорооллын бүсэд 57 ЕБС барих шаардлага үүсээд байгаа юм. Ингэснээр зорчилт хөдөлгөөн эрс багасаж, түгжрэл 31.7 хувиар буурна. Замын хөдөлгөөнд оролцож буй сурагчдын 47.7 мянга нь бага ангийн сурагчид аж. Энэ нь хотхон бүрт бага сургууль шаардлагатайг илтгэнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хүн амын төвлөрөл ихтэй 11, огт сургуульгүй 5 хороо байна. Одоо 60 бүлэг нэмж хичээллүүлэх шаардлагатай. Үүнийг шийдэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хамтран ажиллах шаардлагатай байгааг Боловсролын сайд илтгэлдээ онцоллоо.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласан. Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, ачааллыг бууруулах зэрэг арга хэмжээ нь нэрэмжит жилийн ажлын чухал хэсэг байх болно. Тиймээс ч Боловсролын жилийн зарим зорилтыг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой уялдуулж буйгаа илэрхийллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *