Хөвсгөлд электрон тамхи худалдаалахыг хориглолоо


Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар аймгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хориглолоо. Иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхчүүдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, Хөвсгөл аймгийн Хүүхдийн 12-р чуулганаас гарсан саналын дагуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор электрон тамхи худалдахыг хориглосон шийдвэрийг гаргасан байна. 

Мөн тус аймгийн эцэг эхчүүд, өсвөр насны хүүхдүүдийн дунд тодорхой үе шаттай судалгааг явуулахад хориглох нь зүйтэй гэсэн саналыг олонх нь гаргасан байна. Тус тогтоолыг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлснээр албан ёсоор хэрэгжиж эхлэх гэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *