Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн Дошинтын-Их гэдэг газар өчигдөр ой, хээрийн түймэр гарлаа. Уг дуудлагыг 4-р сарын 13-ны 16:15 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан унтрааж байна.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн Гэнэнхудаг гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарчээ. 4-р сарын 13-ны өдрийн 14:25 цагт уг дуудлагаар тус сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд очин, уг түймрийг 14:50 цагт цурамд оруулан, 16:20 цагт бүрэн унтраав. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 3 га талбай өртөж шатсан байна.