Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан Ж.Хатанбаатарын эмнэлгийн удирдлагыг шинээр томилж, эмнэлгийн барилгын тал хэсгийг хүүхдийн эмнэлэг болгон өөрчилнө гэдгээ мэдэгдээд байна. Хотын дарга хэлэхдээ: “Нийслэлийн засаг даргын дэргэдэх Элэг судлалын үндэсний төв гэдэг байгууллагыг сүүлийн 30 жилийн хугацаанд Ж.Хатанбаатарын нэрэмжит элэг судлалын төв болгож хувийн өмч мэт ойлгуулаад явж ирсэн асуудлыг цэгцэлнэ. Зайсанд байсан “Халдварт өвчин судлал”-ын эмнэлгийг бүтнээр нь, Гачууртад байдаг эмийн үйлдвэрийг 20 газартай 1 обьекттой нь үнэгүй авна гэж ах дүү нараараа дайраад байна. Нийслэл урсгал зардлыг нь өөрөө хариуцдаг өөрийн өмчөө ингэж алдана гэж байхгүй. Тухайн эмнэлгийн тал хэсэгт нь хүүхдийн эмнэлэг, тал хэсэгт нь уламжлалтын эмнэлгийг нь үлдээгээд захирлыг нь шинээр томилж өмчөө хамгаалж авъя” гэсэн юм.
Х.Нямбаатар: Ж.Хатанбаатараас Нийслэл өмчөө авч, эмнэлгийн барилгын тал хэсэгт хүүхдийн эмнэлэг байгуулна
