УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Ерөнхийлөгчийн асуудлаар цэцэд хандаагүй гэв


УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Ерөнхийлөгчийг 6 жилээр 1 удаа сонгодог заалтыг өөрчлүүлэх асуудлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан тухай зарим хэвлэлээр шуугьж эхлээд байгаа юм. Харин гишүүн өөрөө энэ асуудлыг үгүйсгэж байна. Тэрээр “Өнгөрсөн 30 жилийн түүхэнд могой жилүүдэд Ерөнхийлөгч нар улиран сонгогдож байсан түүхийг сануулснаас өөрөөр Ерөнхийлөгчийн асуудлаар ам ангайгаагүй” гэдэг тайлбар өглөө. Гэхдээ хувь гишүүний зүгээс ерөнхийлөгч ахин нэр дэвших нь хүний эрхтэй холбоотой гэж үздэгээ нуугаагүй юм. Харин парламентаас төрийн тэргүүнийг сонгох тухай яригдаж байгааг дэмжих байгаа гэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *