ЕАЭЗХ-той хийх түр хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг түр хойшлууллаа


Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг УИХ-ын байнгын хороо өнөөдөр хэлэлцээд, судалгаа дутуу гэх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж, хойшлууллаа. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахалж байгаа юм.

Манай улс 2024.12.21-ний өдөр тус холбоонд элсэх гэрээнд Москвад гарын үсэг зурахаар төлөвлөсөн байв. Үүнийг үйлдвэрлэгчид, УИХ-ын гишүүд, сэтгүүлчид эсэргүүцсэнээр Засгийн газар уг холбоонд элсэхийг түр хойшлуулсан. Гэвч бүрмөсөн болиогүй. Өнгөрсөн 4 сарын хугацаанд Засгийн газар энэ хэлэлцээгээ үргэлжлүүлсээр, өмнө нь тохироогүй асуудлуудаа нарийвчлан тохирчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *