Циркийн бүх төрлийн үзүүлбэрийг үнэгүй үзээрэй


Дэлхийн циркчидийн өдрийг тохиолдуулан, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монголын циркийн уран бүтээлчид төв талбайд “Монголын циркийн 7 хоног” өдөрлөг зохион байгуулж байна. Сүхбаатарын талбайд барьсан цагаан асарт болж буй энэ өдөрлөгт “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гранпри, алт, мөнгө, хүрэл цомын эзэн 10 гаруй хамтлаг, 230 орчим уран бүтээлч оролцож байна. Өнөөдөр (2025.04.16)-өөс 22-ны хооронд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагаас эхэлж буй бүх тоглолт үнэ төлбөргүй болно.

7 хоног үргэлжлэх эл өдөрлөгт циркчид өдөр бүр өөр өөр тоглолт үзүүлнэ. Өнөөдөр “Future Entertainment”-ийн залуус морьтой үзүүлбэрээ толилуулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *