Өнөөдөр “Бонд форум-2025”-ыг МҮХАҮТ-д зохион байгуулагдаж байна. Форумаар бондын зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тус зах зээлийн ололт амжилт, үр нөлөөг ойлгуулж, компаниудыг бонд гаргахыг дэмжих, уриалах, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ. Форумын нээлтийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од дэлхийн зах зээл эрсдэлтэй болсон өнөө үед үндэсний томоохон компаниуд дотоодын зах зээлээ идэвхжүүлэхэд анхаарч ажиллахыг уриаллаа.
Бонд форум 2025 эхэллээ
