“И-баримт“ цахим системд гэмтэл гарчээ


Өчигдөр буюу /2025.04.16/-ны өдрөөс эхлэн “И-баримт” цахим системд нэвтэрч болохгүй, сүлжээнд холбогдоогүй” гэх алдаа гарсан. Уг асуудлаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд; “И-баримт” системийн өгөгдлийн санд гэмтэл гарсантай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй болж байна. Иймд даатгуулагч иргэн та “E-Mongolia” аппликейшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ төлнө үү. “И-баримт” системийн үйл ажиллагаа хэвийн болсон даруйд эргэн мэдэгдэх болно” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *