Хил дээр нүүрс овоорч, экспорт гацаад байна


Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ унаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын хил дээр нүүрс, төмрийн хүдэр зэрэг гол түүхий эдийн овоолго үүсээд байна. Өнгөрсөн 7 хоногоос экспорт бага зэрэг сайжирч, түүхий эдийн гарах урсгал бага зэрэг нэмэгдсэн гэдэг мэдээллийг Сангийн сайд өглөө. Гашуунсухайт-Ганцмод боомтын агуулахын 90 хувь нь түүхий эдээр дүүрсэн байна.

Терминалууд дүүрэн байгаатай холбоотойгоор Монгол Улсаас зөөж гаргах нүүрсийг буулгах зай талбай олдохгүй байна. Нүүрсийг худалдаж авч байгаа компаниуд нь чингэлгээ Монгол руу явуулах процесс удааширч, түүхий эдийн экспорт гацах эрсдэлд ороод байна. Засгийн газар энэ асуудлыг шийдэх үүднээс экспортыг дэмжих ажлын хэсэг байгуулж, Сангийн сайд ахалж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар тодорхой шийдэл гаргаагүй, гарц гаргалгаагаа хараахан олоогүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *