Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Хандгайт гэдэг газар энэ сарын 16-ны орой ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба уг газарт очиж, түймрийг өчигдөр өдрийн 06:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар уг түймэрт 17 га талбай өртөж шатжээ.
Ойн түймэрт 17 га талбай шатжээ
