Ураныг олборлох нь зөв үү, буруу юу. Ундны ус гэж юу вэ. Урантай ус уувал яах вэ? Гэх мэтчилэн олон асуултад хариулт өгөхөөр “Эрдэмтдийн үг” лекцийн 70 дахь дугаарт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, ШУА-ийн Хими, биологийн салбарын Бага чуулганы орлогч дарга О.Болормааг урьжээ.
Тэр өнөөдөр 15:00 цагт “Монгол орны ундны усан дахь ураны судалгаа” сэдвээр лекц уншина. Энэ лекцийг сонсохыг хүсвэл өнөөдөр (2025.04.18) 15:00 цагт ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд очоорой. Онлайнаар сонсохыг хүсвэл дараах холбоосоор орж болно.
Meeting ID: 87996679373
Passcode: 99129274 See less