Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын малчдад Улсын онцгой комисс улсын нөөцөөс 50 тонн тэжээл, аймгийн нөөцөөс 800 боодол өвс олголоо. Тус аймгийн ЗДТГ уг өвс, тэжээлийн тээврийн зардлыг даан, тус сумын өрхүүдэд олгосон байна.
Тус суманд энэ сарын 10-нд болсон шуурганаар газрын хөрс сүйдэж, малын хамар хатгах шар өвс үлдээгүй аж.
