Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг эрэгтэй, эмэгтэй долоон жин тус бүрт дотоодын чансааг тэргүүлэгч зургаан тамирчин халз барилддаг “Топ-6” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдээд болж өнгөрлөө.
Эрэгтэйчүүдийн +100 кг жинд Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Пэрэнлэйжамц хүч сорин өрсөлдөн түрүүлж алтан медаль хүртжээ.


Энэ удаагийн “Топ 6” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 7 жин тус бүрт 2025 оны улсын аваргаас медаль хүртсэн тамирчид, өсвөр, залуучуудын улсын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон ДАШТ-ий медальт залуу тамирчдаас гадна БНСУ-ын алдарт бөх Ким Жае Бумаар ахлуулсан дунд болон хүнд жингийн тамирчид өрсөлдсөн юм.