НДШ-ийг 12 хувь болгож бууруулах өргөдөл 100 мянгын босго давжээ


Иргэн Б.Батбилэг Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нийтийн өргөдлийг D-Parliament системд санаачилсан билээ.  Уг өргөдөлд “Нийгмийн даатгалын шимтгэлийг иргэдээс өгөх бусад санхүүгийн эх үүсвэрийн тусламжтай 2 дахин бууруулж өгөх тухай, 1072 хувьцааны ноогдол ашгийг үүнд ашиглах” гэжээ.

Тодруулбал, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12 хувьд хүргэхийг өргөдөлд дурдсан байна. Түүний хувьд жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх, төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлнэ гэсэн байна. Өргөдлийг гуравдугаар сарын 21-нд санаачилсан бөгөөд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 100 мянга буюу зорилтот хэмжээндээ хүрсэн юм. Одоо УИХ уг өргөдлийг хэлэлцүүлэхийг НДШ төлдөг иргэн бүр амьсгаа даран хүлээж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *