“CS2”-ийн ээлжит томоохон тэмцээн ESL-ийн “IEM Мельбурн” тэмцээн Австрали улсад эхэллээ. 1.000.000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд шилдэг 16 баг уригдан оролцож байгаа бөгөөд “The MongolZ” баг Азийн бүсээс уригдан эхний тоглолтоо АНУ-ын “Complexity” багтай хийж 2:1 (Anubis 13:11 Comp, Ancient 16:13 MongolZ, Desider Inferno 13:10 MongolZ) харьцаатайгаар буулган авлаа.
Энэ тоглолтод багийн ахлагч “bLitz”-ийн суудалд “Techno4K” сууж тоглосон нь хөгжөөн дэмжигч нарын дунд асуулт эргэлзээ үүсгэлээ. Энэхүү суудал солигдсоныг багийн арын албаны зүгээс “ахлагчаа солиогүй ээ, зүгээр л суудлаа сольж суусан BLitZ IGL хэвээр байгаа” гэж мэдэгдсэн байна.

Тэдний дараагийн тоглолтоо маргааш 11:45 минут Европын төлөөлөл дэлхийд 7-д эрэмбэлэгдэж байгаа “FAZE Clan” багийн эсрэг хийнэ.